Нийлүүлэлт сайжирсан тул БЕНЗИН ХЭВИЙН ОЛГОНО
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 29 мин

Бензин шатахууны асуудлаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэл өглөө. Тэрбээр "нийлүүлэлт хэвийн болсон тул оочер дараалалгүй олгоно" гэв.

-Аравдугаар сарын 1-нээс 13-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 240,277 тонн АИ-92 автобензин импортолсон байна. Нийлүүлэгч орны нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн үед автобензиний нийлүүлэлт тасалдаж байсан. Харин сүүлийн хоёр хоногт нийт 11 мянган тонн автобензин импортоор орж ирсэн. Энэ нь ердийн үеийн 5–6 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм. Гэхдээ өнөөгийн хомсдолын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэглээ нэмэгдсэн учраас багадаа дөрөв хоногийн хэрэглээ гэж хэлж болно. Өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад 1,500 тонн АИ-92 автобензин түгээсэн. Мөн орон нутгийн 109 шатахуун түгээх станцад 1,175 тонн АИ-92 автобензин нийлүүлсэн. Нийлүүлэлтийн нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотойгоор АИ-92 автобензиний түгээлтийг нарийн зохион байгуулалттай, тогтмол явуулах ажлыг шуурхай хэрэгжүүлж байна. Цаашид нийлүүлэлт сайжирсан учраас АИ-92 автобензиний түгээлт хэвийн түвшинд хүрэхээр байна гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (122.201.21.242) 2026-10-14 12:40:34
Гөлөгнүүд үнэ нэмэх гэж шантаажилж албаао хомсдол үүсгэж бгаад санасандаа хүрлээ шүү