
Өвөрхангайнхан "ӨНДӨР ГЭГЭЭН"-ий ДАНШИГ НААДАМ болох гээд дээр дооргүй амьсгаа өндөр, ажил ихтэй гүйж явна. Гэтэл дундуур нь амин хувийн ашиг хонжоо хайж, ард түмэн, аймгийн захиргаанаасаа АСАР ИХ ХАНДИВ цуглуулчихаад олсон мөнгөөрөө ШОУДАЖ, АМРАЛТ ХЭСЭЭД явж буй өөдгүй сэтгэлтнүүд мэр сэр байна. Тодруулбал “Өвөрхангай Соёмбо УАЗ клуб”-ийнхан “СОЁМБО МАСТЕР КРОСС 2025” автомашины бартаат замын уралдааныг 2025 оны 07 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймагтаа зохион байгуулах нэрийн доор асар их мөнгө ЦУГЛУУЛЖЭЭ.
Ингэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 сая, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас мөн ТАВАН САЯ төгрөгийн дэмжлэг гаргуулсан бол авто спорт сонирхогч иргэд, дэмжигчдээсээ нэгээс 10 хүртэлх саяын хандив авсан аж. Хамгийн анхаарал татсан зүйл нь иргэдээс авсан хандивын мөнгөө байгууллга, ААН, ТББ-ын дансаар бус ЛХАГВА-ОЧИР ОЮУН гэдэг хувь хүний 5552045979 гэсэн Хаан банкны дансаар гүйлгээ хийж авсан байна.
Зохион байгуулагчдын зүгээс хичнээн иргэнээс хэдэн сая төгрөг цугларсан, шагнал болон үйл ажиллагааны зардалд хичнээнийг зарцуулсан нь тодорхойгүй бөгөөд тэмцээнээ дуусгасан болоод тэр оройноо Онги голын хөвөөнд орь дуу хадаан наргиж зугаацан, эхнэр хүүхэд, найз нөхдөөрөө нийлэн ЗУГААЛЖ яваад нь хандивлагч иргэд, байгууллагын зүгээс дургүйцэж байгаагаа илэрхийллээ.
Аливаа үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах эрх хэнд ч, ямар ч холбоо, байгууллагад нээлттэй. Гагцхүү төсөв тооцоо, тайлан мэдээгээ ил тод зарлаж, мэдээллээр дамжуулж, харилцагч, хандивлагч нартаа БАЯРЛАСАН ТАЛАРХСАНАА илэрхийлдэг байвал зүйд нийцэх юм. Гэвч мастер кросс тэмцээнийг зохион байгуулагчид нь ИРГЭДИЙГ САНААТАЙГААР ХУУРАН МЭХЛЭЖ, МӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ үйлдэл гаргасан нь анхаарал татаж байна.






Холбоотой мэдээ
-
10 цаг 57 мин
-
11 цаг 25 мин
-
17 цаг 28 мин
-
17 цаг 30 мин
-
17 цаг 45 мин
-
Уржигдар 17 цаг 25 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 10 цаг 41 мин
-
Уржигдар 09 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 10 цаг 41 мин
-
17 цаг 45 мин