Дорноговийн О.БАТЖАРГАЛ даргын РАВЖАА хутагтынхаа нэрээр МӨНГӨ ШАМШИГДУУЛЖ, хилэнц үйлдэн АТГ руу очих БАРИМТУУД
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
8 цаг 10 мин

Дорноговийнхон өмнөө барьдаг ганц зүйл нь өнөөх л Данзанравжаа хутагт. Хутагтынхаа дүрийг дүрслэхгүй, бүтээхгүй бол ажил үйлс нь бүтдэггүй бололтой. Аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нь нутаг орноо ган зуднаас, хүн ардаа гай барцдаас хамгаална гээд ТӨСВИЙН МӨНГӨӨР САНГИЙН БАЙПОР хийлгэчихсэн байж билээ.

Тэгвэл Засаг дарга нь бас түүнээс үл дутаж Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойг угтаж 22 сая төгрөгөөр “ХИЛЭНЦТЭЙ ХУТАГТ”-ын дүр бүхий сувинерийг 22 ширхэгийг тус бүр нь 450 мянгаар тоцоож 9 сая 900 мянга, “ЗАЛБИРЧ БУЙ ХУТАГТ”-ын дүр бүхий сувинерийг 22 ширхэгийг тус бүр нь 450 мянгаар тооцож 9 сая 900 мянга, “ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН” –ы дүр бүхий сувинерийг 22 ширхэг, тус бүр нь 100 мянгаар тооцож нийт 2,2 сая, нийт 22 зарцуулсан байна.

Түүнчлэн “чоно борооноор” гэдэг шиг Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөний хүрээнд 184 мерт УГСАРДАГ ДРОЖ авч Тамгын газартаа дэвсжээ. Өртөг нь 12 сая 600 мянган төгрөг.

Мөн “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд” 1000 ширхэг хатуу хавтастай ЯРУУ НАЙРГИЙН НОМ хэвлүүлсэн. 19 сая 980 мянган төгрөгөөр “ХОТ МАНДАЛ” бүтээж, 6 сая 530 мянган төгрөгөөр “ХОТ МАНДАЛ”-ын хайрцаг хийлгэжээ.

Засгийн газраас хэмнэлтийн 43-р тогтоол, УИХ-аас “Төрийн хэмнэлтийн тухай хууль” хүртэл батлан хэрэгжүүлж байхад ТӨРИЙН ХУУЛИАС давсан, түмэн олонд хүртээлгүй, үр ашиггүй, түр зуурын, хувийн ашиг хонжоо, албан тушаалын нэр нөлөөгөө илэрийлсэн жижиг сажиг зүйлд зарцуулж ТӨСВИЙН МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН БАЙЖ болзошгүй нь!

Үүнд Засгийн газар АНХААРЧ ЧАДАХ УУ!! Өмнөө барьж, залбирч шүтдэг ХУТАГТ нь гэнэт уурсаж ХУДЛАА ХЭЛЖ МӨНГӨ ШАМШИГДУУЛАН дэмий зүйлд үрж байгааг нь мэдээд ГУРВАН ҮСЭГТЭЙ газар руу номын хүчээр “чулуудчих вий”, хөөрхийг!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
3
0
2
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.