Зүүн Азийн волейболын АШТ: Монголын шигшээ ялалтаар эхэллээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
39 мин

Монгол Улсад зохион байгуулагдаж буй Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Долоон улсын баг өрсөлдөж буй тэмцээний хэсгийн эхний тоглолтууд өндөрлөж, Монголын шигшээ баг нээлтийн тоглолтдоо Хонгконгийн багийг 3:0-ийн харьцаагаар буулган авч, тэмцээнийг ялалтаар эхлүүллээ.

Мөн В хэсгийн тоглолтод БНСУ Японыг хожсоноор хэсгээ тэргүүлж эхэлсэн байна.

Монголын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.

Өнөөдөр Аса Арена-д дараах тоглолтууд болно:

  • Япон – Макао
  • БНСУ – Тайвань
  • БНХАУ – Хонгконг
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.