Сүхбаатар дүүргийн удирдлагууд төсвийн хөрөнгийг ШАШНЫ ЗАН ҮЙЛД зарцуулжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 11 цаг 06 мин

Монгол Улсын Үндсэн хуульд Төр нь шашнаа дээдлэж, шашин нь төрөө хүндэтгэнэ” хэмээн заасан. Төрийн байгууллагууд улсын төсвийн хөрөнгөөр ЛАМ, БӨӨ залж, засал ном хийлгэж хууль зөрчсөн үйлдлүүд мэр сэр гарч байсан. Гэтэл Нийслэлийн хоймор дүүрэг гэгдэх Сүхбаатар дүүргийнхэн төсвийн мөнгөөр ШАШНЫ ЗАН ҮЙЛТЭЙ холбоотой ажил, үйлчилгээ хийжээ.

Тодруулбал, 2026 оны 06 дугаар сарын 03-нд дүүргийн 17-р хороонд байрлах Дамбадаржаалин хийдэд “Богд зонховхайрханы тахилга” үйл ажиллагаанд 14 сая төгрөг, 2026 оны 06 сарын 03-нд 20 сая төгрөгөөр Чойжин ламын сүм музейтэй хамтарсан арга хэмжээг тус тус зохион байгуулсан байна.

Түүнчлэн  Дүүргийн төсвийн 30 сая төгрөгөөр “Монгол тэмээний өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын Их хурлаас батласан Төрийн хэмнэлтийн тухай хуультай илт зөрчилдөж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.