Баялагийн сангийн хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум, "ЭТТ" ХК 200 тэрбум, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” 5,6 тэбрум, “МонголРосцеветмент” ТӨҮК 8,7 тэрбум, “Эрдэнэс Оюу толгой” ХК 342,9 сая төгрөгийг буюу нийт 497 тэрбум төгрөгт хүрч нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүсээд байгаа билээ. Тэгвэл Баянхонгороос улстөр, бизнесийн салбарт цахиур хагалж буй Х.Баттулга, Ж.Оджаргал, Д.Эрдэнэбилэг нарын хувь эзэмшдэг “стартегийн ордууд”-ыг төрийг мэдэлд авбал нэг иргэнд оногдох баялагийн үр өгөөж улам бүр нэмэгдэхээр байгаа юм.