Говьсүмбэрийн хурлын дарга Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ 100 саяар өдөр тутамдаа унах Alphard авах гэнэ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
5 цаг 17 мин

Засгийн газраас дарга нары тансаглалыг бут цохиж, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ хийхээр болоод байгаа. Энэ дагуудаа Төрийн бүх шатны төсөвт байгууллагуудын дарга нарын зарцуулах тавилга, гадаад дотоод томилолт, хурал зөвлөгөөнд оролцох, бэлэг лурсгалд зарцуулах төсвийг хасахаар болсон.

Гэтэл Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэм хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувьд өдөр тутамдаа унах “Alphard” машин авахаар 100 саяын тендер зарлажээ.

Тус машин нь хар эсвэл цагаан өнгөтэй байх ба баруун талдаа жолооны хүрдтэй, 50л бензиний банктай, 100км тутамд 10-14л шатахуун зарцуулах, хабрид мотортой, 7 суудалтай, хөл амраагчтай, өвөл тавих 4 шинэ, зуны 4 шинэ дугуйтай байх, 2017 онд үйлдвэрлэсэн 2025 онд Монголд орж ирсэн байх шаардлагыг тус тус хангасан байх аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.