Монголчууд Японы зээл тусламжаар ИХ ЮМТАЙ болсон. Үүний нэг, хамгийн сүүлийн томоохон ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ нь “ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛ”. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан уг төслөө өнөөдөр ч ДАЛАЙН ЦААНААС удирдсаар байгаа. Үйл ажиллагааг нь МОНГОЛЧУУД, эрх баригч НАМЫНХАН чиглүүлдэг.
“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХК нь дотроо ХҮНДЭТ ЗОЧНЫ АЛБА гэж нэг том албатай. Гадны улсын Төрийн тэргүүн, сайд, дарга нар энэ албаар дамжиж онгоцноос бууж, сууна. Төрийн хүндэт зочид гэдэг Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад сайд нарын урилгаар ирж буй гадны улсын төрийн удирдагч, сайд, дарга нар, НҮБ болон бусад олон улсын байгууллагын зочдыг хамруулан ойлгож болно.
Энэ компанийн захирал Л.ЦЭНГҮҮНЖАВ нь 2025 оны 05 дугаар сарын 27-нд А/11 тоот тушаал гаргаж гаднаас ирэх ТӨРИЙН ХҮНДЭТ ЗОЧИДДОО 0,33мл хэмжээтэй ШИЛТЭЙ ШАР АЙРГАА 7,000, 100 грамм дарсыг 15 мянга, шилээр нь 100 мянга, Моёт шанпанскаа 350 мянга, бусад төрлийг нь 100-150 мянгаар ЗАРЖ орлого төвлөрүүлэхээр болсон байна. Төрийн хүндэт зочдод цай, кофе, жүүс, ундаа, шар айраг, дарс, шанпанск, ус тэргүүтэй 15 бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг аж.
Мөн түүнчлэл хийсэн ажил нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ МӨНГӨ ҮРЭХДЭЭ гаргууд бололтой. Л.ЦЭНГҮҮНЖАВ захирал 2025 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн А./10 тоот тушаалаараа 10 сая 328 мянган төгрөг зарлагадахаар болж нягтлан бодогч Д.Дэлгэрмаад зөвшөөрчээ. Дээрх мөнгийг иргэний нисэхийн салбарын 100 жилийн ойн медаль, үнэмлэхний үнэнд 1 сая 939 мянга, 100 жилийн ойн марк танилцуулахад 939 мянга, 100 жилийн ойн баярын хурлын үйл ажиллагаанд 4 сая 761 мянга, баярын хуралд уригдсан гадны зочид төлөөлөгчдийн зардалд 2 сая 687 мянган төгрөгийг тус тус зарцуулахар тооцсон байна.






Холбоотой мэдээ
-
18 цаг 2 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 28 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин