
Монголчуудын ашиг авч чадахгүй байгаа ганц төсөл нь “ОЮУТОЛГОЙ” төсөл. Энэ төслийн 34 хувийг Монгол улсын Засгийн газар, түүнийг төлөөлж “ЭРДЭНЭС МОНГОЛ” нэгдэл эзэмшдэг. 66 хувийг нь хөрөнгө оруулагч тал буюу "РИО-ТИНТО" групп эзэмшдэг. Тус групп нь "ОНТРЕ" групптэй Монгол Улсын Засгийн газраас НУУЦ ГЭРЭЭ байгуулахаар болоод буй. Гэтэл үүнд Засгийн газрыг төлөөлж байгаа “Эрдэнэс Оюутолгой” ХХК хуруугаа ч хөдөлгөхгүй, таг чиг суугаа учир нь тайлагдлаа. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар Э.ГАНХҮҮ гэх эмэгтэй ажилладаг.
Энэ эмэгтэй компанийнхаа эсрэг элдэв сөрөг мэдээ гаргуулахгүй байх үүднээс нэр бүхий 24 хэвлэлтэй “ХААЛТЫН ГЭРЭЭ” байгуулжээ. Уг гэрээг 2025 оны 04 сарын сүүлч, 05 сарын сүүлчээр хийсэн байна. Ингэхдээ нэр бүхий дөрвөн хэвлэлтэй 2025 оны 04-р сарын 29-нд гэрээ байгуулж, гэрээт ажлын 50 хувийг шилжүүлсэн бол 2025 оны 05 дугаар сарын 26-нд 21 хэвлэлтэй 15 саяас 10 саяын гэрээг байгуулж, тухайн байгууллагуудын данс руу 70 хувийн санхүүжилтийг шилжүүлсэн байна.
Э.ГАНХҮҮ нь одоогийн УИХ-ын дэд дарга Х.БУУЛГАНТУЯАГ ХНХ-ын сайд байхад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эрхэм. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 28 буюу сар шинийн баярын үеэр “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Тэрбээр ажлаа аваад нэг жил гурван сарын даргаа ийнхүү төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн 370 орчим сая төгрөгөөр ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ гэрээ хийж, хэвлэлүүдэд тараажээ. Мөн тэрбээр 270 сая төгрөгөөр ТОМ ОВРЫН ЖИЙП авч унаж байсан юм. Төрийн ажил хийх нэрийн доор ийнхүү өөрийгөө хамгаалах, тав тухай машинаар зорчих ая тухаа бүрдүүлж байгаа нэгэн юм.






Холбоотой мэдээ
-
9 цаг 51 мин