МТЗ ТӨХК-ийн захирал О.БАТЧУЛУУН IFC-ийн хөрөнгө оруулагчидтай уулзлаа

Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Сергей Мытарев тэргүүтэй төлөөлөгчдийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хүлээн авч уулзав. Дээрх уулзалтын үеэр талууд Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) болон “Монголын төмөр зам” ТӨХК хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төсөлд хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар ярилцав. Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг санхүүгийн байгууллага юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
9 цаг 58 мин