
Намынхаа бодлогыг сөрж, улсын хөгжилд тустай том төслийг гацаасан гэх шалтгаанаар Ховд аймгийн Засаг даргаас огцорч байсан Б.ДҮГЭРЖАВ дарга “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод 6 сар болж байна.
Ингэхдээ төсвийн мөнгөөр МУУР НОХОЙНЫ ХООЛ АВЧ, хувьдаа зарцуулсан гэдэг нь илрээд сүйд болж байв. Гэвч үүнийг эсрэг намын нөхөр маань зориудаар тараасан гэж нам дараад өнгөрүүлсэн. Тэгвэл мань дарга дахиад л ТӨСВИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААЖ, галзуурч сууна.
Тухайлбал, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ТӨРИЙН КОМПАНИЙН ТӨСВӨӨС 5 САЯ ТӨГРӨГ зарлагадаж “ХИЛ ХОЛБОЛТЫН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙН ЖИЖИГ ЗАГВАР” нэрээр 150 ширхэг сувинер хийлгэсэн байна. Мөн өдөр тухайн нээлтэд оролцсон хүмүүсийн ЗОЧИД БУУДЛЫН ЗАРДАЛД 15 сая 169 мянган төгрөг, Хил холболтын нээлтэд оролцсон СЭТГҮҮЛЧДИЙН ТӨЛБӨРТ 18 сая төгрөг. Хил холболтын цэгт ТӨРИЙН ДАЛБААНЫ СУУРЬ хийлгэхэд 60 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Засгийн газраас ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙНЭ, давхардсан албан тушаалтай ДАРГА НАРЫГ ЦӨӨЛНӨ гэж мэдээлсэн. Тэгвэл энэ ЦОМХТГОЛ “Тавантолгой Төмөр зам” ХХК-иас эхлэх ёстой. Хэрэв Б.ДҮГЭРЖАВ тэргүүтнийг халж цомхтгож чадахгүй бол С.БЯМБАЦОГТ сайдад ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛ ҮҮСНЭ гэдгийг сануулахад илүүдэхгүй байх!!






Холбоотой мэдээ
-
13 цаг 14 мин
-
Өчигдөр 17 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 28 мин
-
Өчигдөр 16 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 32 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
Өчигдөр 17 цаг 44 мин
-
Уржигдар 15 цаг 04 мин
-
Өчигдөр 16 цаг 11 мин