Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан байна
Өнөө орой чартер нислэгээр БНСУ-аас 160 гаруй иргэн эх орондоо ирнэ. Уг тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад "БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19.00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж, тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан байна" гэж хэллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
7 цаг 33 мин
-
10 цаг 22 мин
-
11 цаг 8 мин
-
13 цаг 42 мин
-
2026-06-10
-
Өчигдөр 15 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин