Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.
Үүнд:
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хугацааны хязгаарлалтад нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарь баталж мөрдүүлэх,
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах,
-Баталгаат ундны эх үүсвэрэр хангагдсан байх,
-Ажиллагсдыг нэгдсэн зохион байгуулалтаар байгууллагын унаагаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх,
-Байгууллагын хурал, семинар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд биечлэн оролцуулахгүй, зохион байгуулахгүй байх,
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах гэх мэтээр халдвар хамгааллын нийтлэг зааврыг мөрдөхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.\

-
6 цаг 9 мин
-
7 цаг 44 мин
-
8 цаг 58 мин
-
9 цаг 44 мин
-
10 цаг 43 мин
-
12 цаг 17 мин
-
2026-06-10
-
Өчигдөр 15 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин