Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болжээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ. Түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллуулах саналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн байна.
Ийнхүү Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний зөвлөхөөр ажиллах нь.
Ташрамд дурдахад, өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-нд болсон жагсаалд А.Отгонбаатар идэвхтэй оролцож, УОК, Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг огцрохыг шаардаж төв талбайд хамгийн эхэнд очсон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 54 мин
-
6 цаг 28 мин
-
7 цаг 42 мин
-
8 цаг 28 мин
-
2026-06-10
-
Өчигдөр 15 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин