2026 оны наймдугаар сарын 1-нээс түр хугацаанд замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаад байсан түрээсийн мопед, цахилгаан скүүтэрийг дахин хэрэглээнд гаргахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэхдээ, нийслэлийн Засаг даргын наймдугаар сарын 3-нд болсон шуурхай зөвлөгөөний хурлаар түрээсийн мопед, скүүтэрийг буцаан хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой албан бичгийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх үүрэг өгсөн бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгааг онцоллоо.
Мөн Их тойруу, Бага тойруу, Нарны зам дагуу нийт 31.5 км урт мопед, цахилгаан скүүтэрийн зориулалтын эгнээний тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Иргэдийг эдгээр тусгаарласан ногоон хөвөө бүхий эгнээгээр зорчихыг албаныхан уриалжээ.
Харин Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөө, Их тойруу болон Чингисийн өргөн чөлөөний авто замд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг тусгаарлах тэмдэглэгээний ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 15-ны дотор бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 22 мин
-
2026-07-29