ТОМ артай, ТЭРБУМ давсан хөрөнгөтэй байж ТҮЛШНИЙ МӨНГӨНӨӨС завшихаа боль, Ц.ЭРДЭНЭБАЯР захирал аа!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
49 мин

Нийслэлийг утаанаас салгах зорилготой анх байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК сүүлдээ баячууд, тэрбумтнуудын ирж “МӨНГӨ УГААДАГ” сонгуулийн санхүүжилт босгодог гол газар болжээ. Үүний нэг илэрэл нь тус компанийн удирдлагуудын томилгоо. Анх байгуулагдахад нь М.Ганбаатар гэх эрхэм томилогдож, сонгуулийн зардлаа босгоод явсан. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн гэх улстөрийн нөлөө, хамааралтай этгээд хэсэг удирдав. Харин 2024 оноос хойш УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнппунцагийн дүү, Эрдэнэтийн “хур баян” тэрбумтан залуу удирдаж байгаа.

Тэд ажил хийе, утаа бууруулъя гэж томилогддоггүй, харин иргэдэд хүргэх, түгээх, олгох ёстой түлш, түлшний уутнаас МӨНГӨ УНАГАЖ ХУВЬДАА ЗАВШЪЯ гэж боддог бололтой. Тодруулбал, Ц.Эрдэнэбаяр гэгч захирал Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн өвлийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн хагас кокс болон сайжруулсан шахмал түлшний савалгааны ШУУДАЙНААС их хэмжээний мөнгө унагасан байх талтай гэж олон нийт хардаж эхлээд байна.

Түүний хамсаатан нь буюу бодлогоор чиглүүлэн, удирддаг эрхэм нь НДЗ-ын агаар орчны бохирдол хариуцлан төслийн удирдаг, Х.Нямбаатарын үед хоёрдугаар орлогчоор ажиллаж байсан А.Амартүвшин гэгч.  Ц.Эрдэнэбаяр нь Эрдэнэтийн гаралтай, хувийн ахуй амьдрал сайтай, төсвийн хөрөнгө, нийтийн мөнгөнөөс ХУЛГАЙ ХИЙХЭЭРГҮЙ баян нэгэн. Гэвч гарын үсэг, албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгөнөөс ЗАВШДАГ БАЙЖ болох талтай юм.

Өөрийн орлого нь жилд 149,049 төгрөг. Нэг тэрбум 557 сая 356 мянган төгрөгөөр үнэлэгдэх нийтийн гурван орон сууц, хоёр үл хөдлөх, нэг авто зогсоолтой. 200 сая хол давах 90 орчим адуутай. Тэдгээр нь хурдан удмынх. 2024 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт уяач” цол хүртсэн. Өмчлөх эрхийн 2, эзэмших эрхийн 4 газартай. Нийт үнэлгээ нь 117 сая орчим. 35 саяын үнэт эдлэл, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 77 саяын хадгаламжтай.

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн охин Ц.Пүрэвжаргалын захирлаар нь ажилладаг “Лариско Медиа Групп” ХХК-ийн 40% эзэмшдэг, “Эрдэнэткредит” ХХК, “ПУБА” ХХК, “Хосган хас” ХХК, “Этнано” ХХК-иудыг тус тус 100% эзэмшдэг байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.