ХЭЛ АМ дагуулсан ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН төслийг 1 тэрбум 767 сая 59 мянга 175 ЮАНИАР барьж байгаач ГҮЙЦЭТГЭЛ МУУ БАЙНА...
Батхуяг
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 12 цаг 48 мин

АН, МАН, ХҮН гурван намаас бүрдсэн “хурдтай хөгжлийн зориг” хамтарсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт нь олон жил улстөр хийж гацаасан Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын “хил холболтын төсөл” юм.  Үүнийг хэдий хэмжээний төсөвт өртгөөр барьж, хэдий хугацаанд ашиглалтад оруулах гэж байгаа нь тодорхойгүй хэмээн хэвлэлүүд шүүмжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ХАРБИНЫ НУУЦ ГЭРЭЭ байгуулсан, Монгол улс НҮҮРСЭЭ ХЯМД үнээр, их хэмжээгээр зарахаар болсон хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл энэ гэрээг Монголын талаас санхүүжүүлэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, гүйцэтгэгчээр “ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН ГҮҮРИЙН ИНЖЕНЕРИЙН ТОВЧОО ГРУПП” КОМПАНИУДЫН хооронд 2025 оны 08 дугаар сарын 22-нд байгуулжээ. Нийт өртөг нь 1 тэрбум 767 сая 59 мянга 175 ЮАНИ буюу 848 тэрбум 859 сая 886 мянга 522 төгрөг бөгөөд уг санхүүжилтийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гаргажээ. 

“Гашуунсухайт - Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжтлтийн гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын ОНЦГОЙ бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.БЯМБАСҮРЭН, “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.ПҮРЭВЖАРГАЛ, “ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН ГҮҮРИЙН ИНЖЕНЕРИЙН ТОВЧОО ГРУПП” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЛИ ГУОЧЯН нар гарын үсэг зурсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амраа (66.181.187.10) 2026-08-04 19:25:56
Бөөн хулгай 1их наяд .арай ю3