ИНЕГ-ын дарга нарын 2023 оны 11 сард 40 сая төгрөгөөр АРХИДАЖ, ШОУДСАН баримт!!
З.Батхуяг
Эгэл амьдрал
/
2024-03-13

Татвар төлөгчдийн мөнгө ИНЕГ-ын дарга нарын ходоод руу АРХИ, ТАХИ, ХООЛ болоод орчихож байгаа нь харамсалтай. Засгийн газрын 43 тоот хэмнэлтийн тогтоол, УИХ-аар баталсан ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ зэрэгтэй холбоотойгоор үдэшлэг цэнгүүн, хүлээн авалт, архидан согтуурахыг хориглосон.  Гэтэл Иргэний нисэхийн Ерөнхий газрын ТОМ ТОЛГОЙТОЙ дарга нар дур мэдэж, нийтийн мөнгийг зориулалтын бусаар ууж идэхэд зарцуулсан баримт дурайгаад, гарын үсэг тамгатайгаа, он сартайгаа гараад ирлээ.

Он сарыг нь хөөвөл 2023 оны 11 сарын эхний 10 хоногт тус байгууллагынхан ямар нэгэн тэмдэглэлт баяр тохиожээ гэж ойлгож болохоор байна. өнгөрсөн оны 11 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хот дахь үнэтэй үйлчилгээний газруудын нэг “Блю Скай Эйжиа” ХХК-ийн “Jade” танхимд 120 хүний хүлээн авалт зохион байгуулж, тус бүрт нь 85 мянгын хоол, 60 мянган төгрөгийн   багц авсан байна.

Түүнчлэн “Чингис хааны хүрээ” цогцолборт 2023 оны 11 сарын 10-нд найрлах даа 10 сая төгрөг зарцуулж, АРХИ, ХООЛ УНД, УРЛАГИЙН ТОГЛОЛТ үзсэн байна. Урлагийн тоглолтын төлбөрт мөн 10 сая төгрөг нийлээд 40 орчим сая төгрөгийг НАРГИЖ ЦЭНГЭХ, АРХИДАН СОГТУУРХАД зарцуулсан байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (4)
Таны IP: (44.220.184.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.111.68.3) 2024-03-18 11:10:26
иймэрхүү мэдээг ч бараг энэдарга нар тоодоггүй байхаа.
(103.57.95.241) 2024-03-18 00:59:20
Сайд бямбацогтын доодохууд болох ИНЕГ-ын дарга мөнхтуяа, сайдын зөвлөх ялтан д.эрдэнэбат, д.амарбаясгалангийн туслах цүнх баригч хатанбаатар, яллагдагч УИХ-ын асан архангайн ж.мөнхбатын бөгс долоогч ариунболд гээд этгээдүүд цөмөөрөө Шүүр ажиллагаагаар шүүрдүүлэх ёстой байтал Хэмнэлтийн хуулийг зөрчөөд нисэхийн мөнгөөр туйлж байдаг. Одоо болоогүй АНУ нисэх ажилд гээд олон сая долларыг хусахаар төлөвлөөд байгаа нь сая өнөөдөр сонинд ил болжээ. Авилгачидтай үхтэлээ тэмцэхээ зарласан Оюун-Эрдэнэ Е.С яагаад нисэхийн авилгачингуудын толгойг илээд сууж чадаж байнаа ???
zochin (103.111.68.3) 2024-03-14 06:44:01
za Reyka l uuy daa
зочин (59.153.86.120) 2024-03-13 19:42:03
төсөвийн мөнгө уйлдаггүй энэ туйлын үнэн үг .худалч,хулгайчдаар дүүрсэн намыг энэ оны сонгуулиар бүх шатанд нь сонгохгүй байх хэрэгтэй .