Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох албаныхан өнөөдөр шатахуун түгээх станцуудын эрхлэгч, төлөөлөлтэй уулзаж, шатахууны хангамж, түгээлт, хүртээмж болон тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар шатахууныг иргэдэд жигд, хүртээмжтэй хүргэх, оочер дарааллыг бууруулах, нийлүүлэлт, хуваарилалтыг зохицуулах асуудлыг хэлэлцэв.
Шатахуун түгээх станцуудын эрхлэгчдийн мэдээлснээр татан авсан шатахууныг дараагийн нийлүүлэлт ирэх хүртэлх 2–3 хоногийн хугацаанд хуваарилан борлуулж байгаа аж. Мөн сумдын болон аймгийн төвийн зарим хувийн ШТС шатахууныг жижиглэнгийн үнээр худалдан авч, цааш борлуулдаг тул нийлүүлэлтийн нөхцөлөөс шалтгаалан борлуулалтын үнэ харьцангуй өндөр байгааг уулзалтаар хөндлөө.
Түүнчлэн шатахуун түгээх станцуудын ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэх, эко 00 байгуулах асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон юм. Мөн шатахууны хангамж, түгээлтийг тогтвортой байлгах, иргэдэд жигд, хүртээмжтэй олгох, оочер дарааллыг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шатахуун түгээх станцуудтай хамтран ажиллахыг Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт үүрэг болгов.
Холбоотой мэдээ
-
4 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 35 мин
-
Өчигдөр 17 цаг 31 мин
-
Өчигдөр 17 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
2026-10-09
-
Өчигдөр 17 цаг 07 мин