Монгол Улсын Их хурлаас 2022 оны 05 дугаар сарын сүүлээр “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг батласан. Энэ хууль ёсоор бол төрийн сайд, төрийн нарийн бичгийн дарга нар л хот дотор суудлын жижиг тэрэг унах зөвшөөрөлтэй. Агентлагийн болон төрийн бусад дарга нар ЖИЙП ХУДАЛДАЖ авах нь бүүхэл унах хориотой.
Гэвч Монголын хууль гурав хоногт гэгчээр төрд шургалсан “бага ястан”-гууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, Төрийн хэмнэлтийн хуулийг гууль болгон эргүүлж ТӨМӨР ХҮЛЭГЭЭР САЛХИ ТАТУУЛЖ БАЙНА.
Тодруулбал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч З.БАУЫРЖАН гэгч том толгойтой хурган дарга өнгөрөгч 8 дугаар сарын эхээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 231 сая 800 мянган төгрөгөөр 2026 оны “Toyato land Gruiser Prado 250” маркийн төмөр хүлэг авчээ. Түүнийнээ “МОНГОЛ ДААТГАЛ” ХХК-иар бүтэн жилийн эрхтэй даатгуулсан байна.
Машин авч унах мөнгийг хаанаас гаргаж авсан нь анхаарал татна. Хөдөөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ШИЛЭН ДАНСНЫ мэдээллийг үзвэл 2026 оны 08, 09 дүгээр сард гадаалын болон дотоодын аж ахуй нэгжүүдээс НЭР ДАНС ЗӨРҮҮ гэсэн утгаар хамгийн багадаа долоон сая, ихтэй 50-60 сая төгрөгийн АНДУУРСАН ГҮЙЛГЭЭ хийгдсэн байх нь анхаарал татна.
Төрийн бодлого хэрэгжүүлэгч байгууллага АЛБААР АНДУУРСАН ГҮЙЛГЭЭ хийсэн үү, З.БАУЫРЖАН даргад ЖИЙПНИЙ ТӨЛБӨРИЙГ ЦУГЛУУЛЖ ӨГСӨН ҮҮ гэдэг нь эргэлзээтэй юм.
Холбоотой мэдээ
-
4 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 35 мин
-
Өчигдөр 17 цаг 31 мин
-
Өчигдөр 17 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
2026-10-09
-
Өчигдөр 17 цаг 07 мин