СЭЛЭНГЭ аймаг 20 сая мод тарих амлалтаа 168 хувиар давулуан биелүүлж 37 сая мод бут тарьж, суулгажээ
Батхуяг
Үйл явдал
/
41 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн илгээлтийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагуудад гардуулан өглөө. Энэ үеэр мод тарьж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа.

Сэлэнгэ аймаг тус хөдөлгөөний хүрээнд 20 сая ширхэг мод тарих амлалтаа 168 хувиар давуулан биелүүлж, 37 сая орчим тарьц, суулгацыг бойжуулан, бусад аймаг, нийслэлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Ийнхүү Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулж, улс орныхоо ногоон хөгжил, байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжин ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.