УИХ-ын Тамгын газрын ЕНБД Л.ӨЛЗИЙСАЙХАН Турк улсад албан айлчлал хийлээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 18 мин

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын урилгаар тус улсын парламентад ажиллалаа.

Энэ хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт-тай албан уулзалт хийж, хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Лхагвасүрэн болон албаны бусад төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд ноён Ахмэт Бозкурт Туркийн Үндэсний Их Хурал 600 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Тамгын газрын 7000 гаруй албан хаагч мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладгийг онцолж, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр өөр нэг сонирхолтой, шинэ санаачлагынхаа тухай бидэнд ярьсан нь Парламентын академи байв.

Ирээдүйд байгуулахаар төлөвлөж буй тус академи нь парламент судлалыг хөгжүүлэхээс гадна энэ чиглэлээр магистр, докторын түвшний сургалт явуулахаар зорьж байгаа нь содон сонсогдож байлаа. Манай хоёр улсын парламент хоорондын харилцаа олон жилийн түүхэн уламжлалтай. Энэ харилцааг өргөжүүлж, Тамгын газруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ удаагийн арга хэмжээ чухал хувь нэмэр оруулж байна.

Тодруулбал, 2009 онд байгуулсан парламентын Тамгын газар хоорондын Хамтын ажиллагааны протоколыг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит алхам боллоо. Энэхүү протоколын дагуу парламентын судалгаа, хууль тогтоох ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжил, цахим шилжилтийн чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцов. Мөн Туркийн Үндэсний Их Хурлын Судалгаа, үйлчилгээний газар болон Парламентын номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.