
Уг стратегийг Засгийн газарт өргөн барихаас өмнө УИХ-ын гишүүд, ТОП-100 аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид болон холбогдох салбарын төлөөлөлд өргөн хүрээнд танилцуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд, өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 19-ний 16:00 цагт ШУА-ийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн судлаачдад “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг танилцуулж, хэлэлцүүлнэ.
Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн алсын харааг дараах байдлаар томьёолсон байна. Тодруулбал,
Үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлсэн үндэстэн болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болно.
Энэ хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд:
- AI үндэсний экосистемийг хөгжүүлж, “Дижитал эдийн засаг”-ийн шилжилтийг хурдасгах
- Үндэсний их өгөгдлийг эргэлтэд оруулж, “Мэдлэгийн гэр”-ийг бүтээх
- AI ашиглах замаар нийгэм, эдийн засгийн трэгүүлэх салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, “Дэлхийн хэмнэл”-тэй зэрэгцэх;
- AI-д дэд бүтцийн зах зээлд өрсөлдөж, “Дижитал өгөгдлийн зангилаа төв” болох;
- Ёс зүйтэй хариуцлагатай хиймэл оюуныг төлөвшүүлж, “Дижитал тэнцвэр”-ийг хангах
Хиймэл оюуны үндэсний стратегийг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд:
-
I үе шат: 2025-2027 он дэд бүтцийг бэлдэх
- Эрх зүйн орчныг боловсронгуй болгох
- Үндэсний зөвлөл байгуулах
- GPU cluster бүхий төв байгуулах
- Үндэсний их өгөгдлийн санг бий болгох
- 300 магистр, PhD тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлэх
-
II үе шат: 2027 – 2030 он мэргэших
- AI-ыг нийгэм, эдийн засагт өргөн хүрээнд нэвтрүүлнэ
- AI-ы бүтээгдэхүүний экспорт хийнэ o AI-ы олон улсын дата төв байгуулна.
- III үе шат: 2030 оноос хойш Бүс нутагтаа манлайлах
-
- Монголын түүх, зан заншил, соёл урлаг, хууль, сурах бичгүүд зэрэг үндэсний ондоошлыг агуулсан үнэн зөв, чанартай өгөгдлийг AI-д зориулан бэлтгэж эргэлтэд оруулна.
Хиймэл оюуныг нэн тэргүүнд нэвтрүүлэх салбарууд
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Төрийн бүтээмж
- Байгаль, экологи
- Батлан хамгаалах, гамшгаас сэргийлэх
Хиймэл оюуны чиглэлээр Монгол Улс ойрын гурван жилд хийх ажил:
- Виртуал бүсэд AI хөгжүүлбэл татварын хөнгөлөлт олгоно.
- AI судалгаа, хөгжүүлэлт хариуцсан тусгай төв байгуулна.
- 100 чухал сэдвээр 100 профессор, 300 докторын оюутны цалинтай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Эрт илрүүлгийн өгөгдлийг нэгтгэн AI сургана.
- AI сургалтыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулна.
- Сурагч, оюутны зарим шалгалтыг AI -р дүгнэнэ.
- Монгол орны цаг агаарыг AI-д суурилан таамаглана.
- Монгол хэл, түүх, соёл, зан заншлын мэдээллийг их хэлний загваруудад үнэн зөвөөр оруулна.
- Багануур дүүрэг, Дархан-Уул аймаг, Төв аймаг, Өмнөговьт “Дата төв” байгуулна






-
4 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин