Ч.НОМИН сайд ОНГОЦНЫ БУУДАЛД 43 саяар ЗУРАГ ӨЛГҮҮЛЖЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 52 мин

Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.НОМИНГИЙН үрэлгэн байдлыг МОНГОЛ ТӨР дийлэхгүй нь. Тэрбум тэрбумын хөрөнгөтэй атлаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХӨРӨНГИЙГ ЗҮЙ БУСААР ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ их үйлсэд ханцуй шамлан дайрч буй түүний үр ашиггүй мөнгө зарцуулах тушаалууд хөвөрсөөр.

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болж, иргэд хэд гурван төгрөг зээлж, тавгийн чихрээ бэлдээд анхаарал сарнисан байх үед буюу битүүний урд өдөр 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Ч.НОМИН сайд татвар төлөгчдийн 43 сая төгрөгийг үрэн таран хийх тушаал гаргажээ.

Тодруулбал Канад улсын Торонтогийн “Пиэрсон” олон улсын нисэх буудалд Монгол улсыг сурталчлах “Go Mongolia өнгө төрх бүхий гэрэл зургууд байршуулахад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 43 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.