Өөрөө өөртөө УРАМШУУЛАЛ бичдэг М.ТҮМЭНЖАРГАЛ иргэдээс НЭМЖ АВСАН цахилгааны мөнгөөр 2025 оны ШИНЭ МАШИН АВЧ УНАХ гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
9 цаг 38 мин

Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үгтэй. Үүнийг хамгийн сайн мэддэг, тэгээд дур зоргоороо үрж, хүссэнээ авч, хагартлаа баяждаг хүмүүс бол төрийн өмчит компанийн дарга нар. Үүний нэг тод илэрхийлэл бол “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын захирал М.ТҮМЭНЖАРГАЛ гэгч юм.

Тэрбээр өмнө нь 2022 онд татвар төлөгчдийн 210 саяар “PRADO авч байсан бол өдгөө 85 саяар бензин, цахилгаан хослосон суудлын жижиг тэрэг авахаар тендер зарлажээ. Уг тендерт 2023-2025 онд үйлдвэрлэсэн, 2025 онд Монголд орж ирсэн, зөв талдаа жолооны хүрдтэй, 5-7 хүний суудалтай, 0 гүйлттэй автомашин байх аж.

 

Хоёр жилийн өмнө авсан шинэ машинаа хаашаа юунд зарцуулсан нь анхаарал татаж байна. Түүнээс гадна “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан эл дарга 2023 оны 05 сард өөрийгөө шагнаж байсан овоо гарын нэг.

Эрчим хүчний яамнаас санал болгосны дагуу “Эрчим хүчний зохицуулах хороо”-с цахилгаан, эрчим хүч хэрэглэгч иргэн аж ахуй нэгжүүдээс цахилгааны төлбөрийг нэмэгдүүлж авсан. Уг мөнгөөр салбарынхаа алдагдлыг нөхнө гэсэн боловч энэ салбарын харьяа агентлагийн дарга нар харамсалтай нь УНАА, МАШИН ТЭРЭГ, АЛБАН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ болгоод дуусаж байгаагын нэг жишээ нь энэ юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.