Төрийн мөнгө гэж хаана ч байхгүй. Төр ч бай, төрийн өмчит компанид ч бай “өөрийн хөрөнгө” гэж байгүй. Дандаа л татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Татвар төлөгчид хуулийн дагуу татвараа төлөх ёстой гэж улайрч хөдөлмөрлөдөг. Төр тэднийг татвараа төлсөнгүй гэж дарамталж, хувь хэмжээг нь нэмж, төлөхгүй бол дансыг нь хааж дээрэлхдэг. Харин таны татварыг ийм зүйлд ингэж зарцуулдаг шүү, таны татварын мөнгөнөөс УХААЛАГ ХААЛГА ХИЙЛГЭЖ, ӨРӨӨНДӨӨ БУЙДАН АВЛАА шүү гэж асуудаггүй. Ялгаа нь ердөө энэ. Татвар төлөгчид өөрийнхөө мөнгийг хаана, юунд зарцуулж байгааг асууж, хянаж анхаардаггүй учраас л ТӨРД ХУЛГАЙ ЛУЙВАР, АШИГ СОНИРХОЛ явагддаг.
Үүний нэг жишээ бол “Зорчигч тээвэр дөрөв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Энэ үйлдвэрийн захирал нь Татвар төлөгч таны төлсөн 118 сая төгрөгөөр “УХААЛАГ ГАДНА ХААЛГА” хийлгэх тендер зарлажээ. Уг тендерийг 2025 оны 05 сарын 14-нд зарласан бөгөөд 9 мерт урттай, 2 метр өндөртэй, хажу утийш онгойдог, 660 мм зузаантай, 550w моторын хүчин чадалтай, анхааруулах гэрэлтэй, кодоор болон карт уншиж онгойдог, машины номер танигчтай, 30км цагийн хурдтай машины дугаарыг 98 хувь таних чадвартай гээд бараг “байгууллагынхаа даргаас ч ухаалаг” хаалга байх стандарт тавьжээ.






Холбоотой мэдээ
-
19 цаг 52 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Өчигдөр 14 цаг 22 мин
-
Өчигдөр 14 цаг 21 мин
-
Өчигдөр 13 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 59 мин
-
19 цаг 52 мин
-
2025-05-14
-
Өчигдөр 13 цаг 34 мин