Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагын нэг Хөрөнгө оруулалтын газар гэж бий. Хаанаас хөрөнгө босгож, юунд зарцуулдаг нь үнэхээр нууц. Энэ газрыг Б.МӨНХБАТ гэгч эрхэм сүүлийн 10 жил толгойлж байгаа. 2018 оноос хойш энэ албыг хашиж сугуаа Б.МӨНХБАТ даргын нүд нь юм үзэхээ больж, чих нь сонсохоо больсон бололтой, хөөрхий.
Хэрэв тийм биш бол түүнд татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж, 85 инчийн УХААЛАГ ДЭЛГЭЦ авч, рекламны босоо дэлгэц, 75 инчийн телевизор авах шаардлага байхгүй. Татвар төлөгчдийн 100 орчим тэрбумаар бариулсан шинэхэн ордондоо, бөөнөөрөө нэг дор бүчиж суугаа нийслэлийнхэнд ТОМ ДЭЛГЭЦ авач иргэдийн татвараас хумслах л дутсан бололтой.
Тодруулбал 2025 оны 04 сарын 30-нд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт шаардлагатай тоног төхөөрөмж” гэсэн тендер залажээ. Уг тендерт 4к нягтаршилтай, нүдний хамгаалалттай, бактерийн эсрэг хамгаалалттай, 3-аас дээш камертай, ярьж байгаа хүн рүү камер нь дагадаг байх зэрэг шалгуурыг хангасан 85 инчийн УХААЛАГ ДЭЛГЭЦ, 4к нягтаршилтай 50 инчийн зурагт зэргийг ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ.






Холбоотой мэдээ
-
21 цаг 30 мин
-
21 цаг 41 мин
-
21 цаг 45 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин