
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 300 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Тус сумын Засаг дарга нь 300 жилийн ойдоо ихээхэн ач холбогдол өгч татвар төлөгчдийн буюу 120 сая төгрөгөөр буюу иргэдийн төлдөг ХХОАТ-ын бүрдлээс “ТҮҮХЭН БҮТЭЭЛ ХИЙЛГЭХ” тендер зарлажээ.
Уг тендерийг задлаад үзвэл “Арвайхээр хотын 300 жилийн ойд зориулсан, иргэдийн ахуй амьдрал, нутгийн түүх соёл, түүх дурсамжийг өгүүлсэн, дөрвөн улирлын зураг авалттай баримтат кино хийлгэнэ” гэж ажлын даалгаварыг нь гаргажээ.
Б.Ганбат дарга аа... Арвайхээр хотынхоо айл өрхийн хаалгыг татаад үзвэл иргэд чинь ТАТВАРЫ ДАРАМТАД нухлагдаж, идэх хоолгүй, түлэх түлшгүй, гундуухан л аж төрж байгаа. Дээр Өвөрхангай аймгийн төв УЛААНБААТАРААС ялгагдах зүйлгүй их утаатай. Иргэдийнхээ ЯДУУ ЗӨДҮҮ АМЬДРАЛЫГ кино болгож гаргах нь танд тийм чухал ажил гэж үү...
Түүнчлэн таны энэ зарласан тендер тань Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, иргэдээ дорд үзсэн доромж шийдвэр болоод байгааг ухаарна уу... Тухайлбал Төрийн хэмнэлтийн тухай хуульд
13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.
13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно.
Мөн 15.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хатуу хориглочихсон байгаа шүү дээ, ХУУЛИА МӨРДӨЖ АЖИЛЛАНА УУ...






Холбоотой мэдээ
-
10 цаг 26 мин
-
Уржигдар 19 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 41 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 32 мин
-
2025-05-14
-
10 цаг 26 мин