Төмөр замын газрын дарга 16.9 САЯАР АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ засуулжээ!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 34 мин

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам тээврийн сайдаар томилогдсон Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд шинэ Засагт ч хувалз шиг шигдчихсэн нь бий... Тэрбээр өмнөх Засгийн тэргүүнээс ӨӨРИЙНХӨӨ КОМПАНИЙГ ДЭМЖҮҮЛЭХ агентлаг байгуулах зөвшөөрөл гаргуулсан. Тэр нь ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР.

Засгийн газраас ТӨСВИЙН ХЭМНЭЛТ хийхээ мэдэгдчихсэн. 3,3 их наядын төсвийн тодотгол хийнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганы индрээс зарлаад буй энэ цаг үед Төмөр замын газрын дарга Б.АРТУР гэгч нөхөр татвар төлөгчдийн 16 сая 900 мянган төгрөгөөр НОЙЛЫН ӨРӨӨГӨӨ ЗАСУУЛЖ, шинэхэн оффистоо ХӨШИГ АВЧЭЭ!!!

Татвар төлөгчдийн мөнгө уйлахгүй, улсын төсөв ч улайхгүй. Харин улны иргэдийн амьдрал л өдрөөс өдөрт хэцүүдэн доройтож, идэх хоол, уух уусгүй шахам болж байна. Харин МАН-ын гар хөл, Дэлгэрсайхан сайдын ДЭГЭЭДЭЖ ДАГУУЛСАН хурган дарга нар ШИНЭ ОФФИС, ШИНЭ АЛБАНД очингуутаа тансаглаж, дураараа дургиж АЛТАН СУУЛТУУРТ ХҮНДЭРЧ, мөнгөн цоргонд хөнгөрөх нь холгүй болоод байгаа нь харамсалтай!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.