ӨМ: “Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
Батхуяг
Үйл явдал
/
47 мин

“Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө” уриатай “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тус аяны нээлт аравдугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт болж, 800 гаруй хүүхэд, залуус оролцов.

694a28282b534166914a6d7c4fa00b07Энэ жилийн аянаар хүүхэд, залуучуудад бага наснаас нь хуримтлалын зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн зорилгоо тодорхойлох, орлого, зарлагаа төлөвлөх, богино хугацааны хэрэглээнээс илүү урт хугацааны санхүүгийн зорилгод ач холбогдол өгөх хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, финтекийн санхүүгийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед технологийг мэдээлэл авах, санхүүгээ төлөвлөхөд зөв ашиглахын зэрэгцээ санхүүгийн эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах нь чухал болохыг аяны уриагаар онцолж байна. Өөрөөр хэлбэл, технологийн өгч буй мэдээлэл, зөвлөмжийг өөрийн зорилго, хэрэгцээ, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан үнэлж, хариуцлагатай шийдвэр гаргах санхүүгийн ур чадварыг төлөвшүүлэхийг зорьж байна.

030cc3f4e40d4d5e89c551ad7659f016Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон банк, санхүүгийн салбарын төлөөлөл оролцлоо. 

929f3d4062f343f0a015b691e49015b3Аяны нээлтийн үеэр Монголбанк болон Өмнөговь аймаг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар гарын үсэг зурж, олон нийтийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд хэрэгжүүлэхээр болов. Монголбанк 2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулснаас хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд иргэдэд нээлттэй, байнгын ажиллагаатай “Санхүүгийн боловсролын төв” байгуулж, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэж байна.

7223d23969b04df1a23e94ec86a792b5Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөн Санхүүгийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үе тэнгийн сургагч багш нар болон “Өсвөрийн санхүүчдын клуб”-ын хүүхдүүдтэй уулзан санхүүгийн зөв дадал, хуримтлал болон цаашдын боломжийн талаар ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.