Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ”-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

-
3 цаг 23 мин
-
4 цаг 19 мин
-
4 цаг 33 мин
-
2026-04-03
-
2026-04-03
-
2026-04-01