Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 6 мин

Баянгол дүүргийн Нийгмийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний үеэр дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • “Баянгол Боловсрол” арга хэмжээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарын хөгжлийг дэмжих чиглэлээр 2025, 2026 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн,

  • Тус хөтөлбөрийн хүрээнд дүүрэг дэх төрийн өмчийн сургуулиудад ажиллаж байгаа англи хэлний Филиппин багш нарын 2025-2026 оны хичээлийн жилийн ажлын тайлан, үр дүн,

  • Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор “Баянгол Хүүхдийн Зуслан” ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны танилцуулга,

  • 2025-2026 оны хичээлийн жилийн товч тайлан, ажлын үр дүнгийн нэгдсэн үзүүлэлт,

  • 2026 оны хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний явцын талаар холбогдох алба хэлтсээс мэдээлэл өглөө. Тухайлбал, “Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих чиглэлээр Филиппин улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг авсан. Энэ хүрээнд англи багш нараас түвшин тогтоох сорилыг 264 багшаас авахад 93 багшийн түвшин ахисан үзүүлэлт гарсан байна. тодруулбал, доод түвшний багш нарын тоо буурч, В1+ болон түүнээс дээш багш нарын тоо эрс нэмэгдсэн байна. Мөн “Баянгол боловсрол хөтөлбөр"-ийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээний хүрээнд дүүргийн ЗДТГ, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны харьяа Тусгай хэрэгцээт Боловсролын хүрээлэн Үндэсний төв байгууллага (NISE)-тай хамтран дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 25 бага боловсролын сургалтын менежерийг тэгш хамран сургах чиглэлээр Япон улсад амжилттай сургалаа.

 

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 1

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 2

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 3

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 4

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 5

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 6

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 7

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 8

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 9

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 10

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 11

Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 364 англи хэлний багшаас түвшин тогтоох сорил авахад 93 багшийн ахисан үзүүлэлт гарчээ 12

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.