Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэд, МАН-ын гишүүд дэмжигчидтэй УИХ-ын гишүүн Б.Хэрлэн уулзлаа. “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд зохион байгуулж буй уулзалт хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлууд, МАН-ын стратеги, бодлого төлөвлөгөө, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар танилцуулга хийн, сумын иргэдийн саналыг сонсож хариулт өгсөн юм.

Эрдэнэмандал суманд залуу малчид олон. Төр, иргэн хоорондын харилцаа алсарсан, үгээ илэрхийлэх, хаана хандахаа мэдэхгүй нь олон байгаа учир холбоо харилцааг сайжруулах, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг нутгийн залуус хүсэж байв. Ахмадуудын зүгээс Засгийн газраас тэтгэврийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.
Мөн УИХ-ын гишүүн Б.Хэрлэн МАН-ын ахмад гишүүн Дондог, Готовхүү нарын гэрээр зочлон МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг дамжуулж, тэдний санал сэтгэгдлийг сонсов.
Холбоотой мэдээ
-
38 мин
-
1 цаг 1 мин
-
1 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин