ГАН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1994 оны шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр “Ган цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ жил тус өдрийг “Бэлчээр нутаг:Хүлээн зөвшөөрөх. Хүндэтгэх. Сэргээх” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Ган болон цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудад цөлжилттэй тэмцэх тухай” суурь конвенцод (UNCCD) дэлхийн 195 улс нэгдэн орсон. Манай улс байгаль орчныг хамгаалах олон улсын энэхүү баримт бичгийг 1996 онд соёрхон баталж, конвенцод нэгдсэн анхны 50 улсын нэг болж байв.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт Монгол Улсын оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын хуралдааны хамгийн дээд түвшний арга хэмжээ COP17-г (Conference of the Parties) Зүүн Хойд Азийн бүс нутагт анх удаа ирэх 8 дугаар сарын 17-28-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.