ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 12 мин

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нар МАН-аас хэрэгжүүлж байгаа “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Баян-Агт суманд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад оролцсон иргэд орон нутагт мөрдөж байгаа зарим хууль, эрх зүйн зохицуулалтыг тухайн орон нутгийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатайг хэлж байна. Түүнчлэн намын гишүүд, албан тушаалтнууд ажлаа ёс зүйтэй гүйцэтгэдэг байх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа.

Мөн сургуулийн удирдлагын томилгоонд илүү хараат бус, шударга зарчим баримтлах шаардлагатай байгааг хэлж байна. Орон нутгаас сургуулийн захирлыг томилох боломжийг судалж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж, боловсролын байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх боломжтойг онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.