ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 1 мин

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.06.16) хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, өвлийн оргил ачааллыг эрсдэл багатай даван туулах, салбарын дунд, урт хугацааны бодлогын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцууллаа.

Хуралдаанд Эрчим хүчний яамны холбогдох дарга нар болон Эрчим хүчний зохицуулах хороо, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, ДЦС-3, “ДЦС-4” “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлага оролцов. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн зүгээс өрсөлдөөнт сонгон шалгаруулалт, үнэ тариф, өвөлжилтийн бэлтгэл, цахилгаан эрчим хүч хязгаарлаж болзошгүй эрсдэл, үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, хэмнэлт зэргийн талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.