УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Нийгмийн даатгалын ерөнхий газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хилийн чандад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх зорилгоор “Сэнд Эм Эн ББСБ”-ын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад “Сэнд Эм Эн ББСБ”-ын Бизнес хөгжүүлэлтийн албаны захирал Б.Мөнхдалай, Бизнес хөгжүүлэлтийн менежер Х.Оюунжаргал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцон дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа “Сэнд Эм Эн ББСБ”-ын 70 гаруй мянган монгол улсын иргэд (хэрэглэгчид)-д мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хямд, түргэн шуурхай хүргэж буй туршлага, боломжийг ашиглан сайн дурын нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хялбаршуулах, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцож, тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

May be an image of studying

May be an image of one or more people

May be an image of text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.