Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид гэж дандаа иргэдийнхээ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС УУЖ ИДЭЖ, унаа тэрэг авах, тансаг байр сав, өрөө тасалгаагаа томруулах, шинэчлэх зүйлд гаршчихсан нөхдүүд байдаг аж. Тэдний өрөөсөн дугуй нь “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар” ОНӨТААҮГ-ын захирал НИТХ-ын шинэхэн төлөөлөгч Э.ОДОНТУЯА гэгч юм.
Барилгачин, засварчин гээд шавар шавхайтай холилдох дуртай учраас хотын дарга Х.Нямбаатарын шинээр байгуулсан барилгын компанийг хариуцан ажиллахаар болсон аж. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэснийг зөрчиж 99 сая төгрөгөөр 2017 оноос хойш үйлдвэрлэгдэж, 2026 оноос хойш Монголын хилээр орж ирсэн, бензин хөдөлгүүртэй, автомат “TOYOTA HIGHLANDER” автомашин яаралтай худалдан авч, ХОТ ДОТОР унах гэнэ. Уг тендерийг 2026 оны 05 дугаар сарын 01-нд зарласан байна.
Холбоотой мэдээ
-
20 цаг 45 мин
-
23 цаг 59 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 03 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
2026-05-01
-
20 цаг 45 мин