Сард 21 сая төгрөгийн цалин авдаг Б.МӨНХБААТАР захирал 30 саяар СПОРТ ТЭМЦЭЭН зохион байгуулжээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, УИХ-аас батласан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын төрийн хэмнэлтийн бодлого зэрэгтэй шууд зөрчилдөж байна. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дав.Цогтбаатар гишүүн Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингийн сүлжээг аудитын байгууллагаас авсан дүгнэлтийг үндэслэн олон нийтэд ил тод мэдээллэсэн. Энэ хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ы гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбаатар гэгч нь 21 сая орчим төгрөгийн цалин хангамж авдаг болохыг дурдсан.
Тэгвэл энэ этгээд өндөр дүнтэй цалин хангамж авахаас гадна төрийн мөнгөөр туйлж байна. Тухайлбал, Татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг төсвөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/32 тоот тушаал гаргаж 6 сая 287 мянган төгрөгөөр “БАЙГУУЛЛАГЫН ЗОЛГОЛТ” зохион байгуулсан.
2026 оны 05 дугаар сарын 14-15 нд “ИБИС СТАЙЛС УЛААНБААТАР” зочид буудалд 18 сая 560 мянган төгрөгөөр ресторанд хоол идсэн.
2026 оны 04 дүгээр сарын 08-нд А/117 тоот тушаал гаргаж байгууллагын төсвөөс 30 сая төгрөгөөр спорт тэмцээн ивээн тэтгэж зохион байгуулсан бол “Барилгын салбарын 100 жил”-ийн ойн хүрээнд “бэсрэг наадам” зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ.
Энэ мэт хууль дээгүүр гишгэж, тогтоолыг дэвсэлж байгаа Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нь Төв аймгийн Засаг дарга байхдаа Өндөрширээт болон Архуст сумын чиглэлийн авто замын барилгын зураг боловсруулах гэрээг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Засмал зам” гэх компанитай байгуулсан аж. Улмаар тус аж ахуйн нэгжийн данс руу 40 сая төгрөг шилжүүлсэн нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл хэмээн шалгагдаж, улмаар шүүхэд хэрэг нь шилжсэн байна. Энэ мэтээр өөрөө өөртөө ХЭРЭГ НЭМЖ, аавын хаалга татах замруугаа алхаж байгаа түүний дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй үйлдлийг АТГ-ынхан дахин шалгавал ч баараггүй болох юм.
Холбоотой мэдээ
-
22 цаг 48 мин
-
23 цаг 55 мин
-
2026-06-26
-
2026-06-26
-
Уржигдар 16 цаг 22 мин