Хүнсий аюулгүй байпдын тухай хуулиар тухайн бүс нутгийн иргэдийн хүнсний хэрэгцээний мах, махан бүтээгдэхүүнийг нөөцлөж, бүрдүүлэр үүргийг тухайн шатны Засаг дарга хариуцдаг. Нийслэлчүүдийн 2025 оны өвөл, хаврын хэрэгцээнд 23 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүжилтийг нь шийдсэн. Нэг кг-ийг нь 23 мянган төгрөг байна хэмээн тоцоож 10 мянган тонн мах бэлтгэсэн. Гэвч тэндээс 800 тонн мах нь иргэдийн гар дээр очилгүй дундаасаа ХУЛГАЙД АЛДАГДСАН. Хулгайд алдагдсан махныхаа асуудлыг өнөөг хүртэл шийдэж чадаагүй байгаа билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын зүгээс нөөцийн мах бүрдүүлэлтэд хариуцлага алдсан гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАРЫГ огцруулсан. Харин дараа жилийн НӨӨЦИЙН МАХЫГ ХУЛГАЙД АЛДАХГҮЙ байх үүргийн Нийслэлийн засаг дарга Б.ПҮРЭВДАГВАД үүрэг болгов.
800 тонн мах өнөөг хүртэл сох дутсан хэвээр. Алга болсон махыг хууль хяналтынхан одоо ч илрүүлж чадаагүй. Ийм байтал өнгөрсөн жил Засгийн газрын нөөц сан буюу татвар төлөгчдийн татвараас хувиарласан 23 тэрбумыг дөрвөөс таван удаагийн гүйлгээгээр гаргасан байна.
Тодруулбал, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53-р тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025 оны хаврын улирлын махны нөөцөд үхэр, хонины 10.000 тонн махыг зах зээлд нийлүүлэх зардлын 1 кг нь 2300 төгрөг төгрөгөөр тооцон нийт 23 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх шийдвэрийг тухайн үеийн Сангийн сайд Б.ЖАВХЛАНД үүрэг болгосон байжээ.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан гэсэн гарын үсгээр Сангийн яам руу хэд хэдэн удаагийн албан бичиг илгээж 23 тэрбумын санхүүжилтийг улирал, улиралынх нь санхүүжилтийг гаргуулан авсан байна. Сангийн яамнаас НЗДТГ-ын даргын албан бичгийн дагуу, Засгийн газрын 53-р тогтоолыг үндэслэн хүссэн хэмжээгээр санхүүжилтийг олгож байжээ.
Гэвч яагаад 800 орчим тонн НӨӨЦИЙН МАХ дутагдаж, улмаар үнийн хөөрөгдөл үүссэн бэ гэдэг асуудал дагуулсаар байгаа юм.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 08 цаг 56 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин