Ажилтнаа “НУДАРЧИХСАН” Н.ЦЭРГИЙНХҮҮ хурандаа ШШЕГ-ын дэд дарга болтлоо ДЭВШИЖ төсвийн мөнгөөр БАЛИД аялаад иржээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 4 мин

Н.Цэргийнхүү гэгч ер нь л хэл амнаас салдаггүй, хэрэг төвөгт орооцолдож, тушаал буурч, лааз өшиглөж үзсэн “арын хаалганы хурандаа” ШШЕГ-т хувалз шиг шигдчихээд байна. Олон жилийн өмнө Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга байхдаа АВЛИГЫН ХЭРЭГТ орооцолдож байсан нөхөр хожим нь НШШГГ-ын даргаар оччихсон байх үедээ ажилтнуудаа дагуулж агаар салхинд гарч, АДУУГАА ГАЙХУУЛЖ явахдаа нэгнийхээ “аминд хүрчихсэн” бараан түүхтэй нэгэн.

Түүнээсээ болоод албан тушаалын хариуцлага тооцуулж, ажилгүй болсон гэж хэвлэлүүл бичиж байв. Гэвч тэрбээр албан тушаал буурч ШШГЕГ-т албаны даргаар оччихсон ханхалзаж байсан. Тодруулбал 2023 оны 10 дугаарын эхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга хурандаа Г.Цэргийнхүү нь ажилтнууддаа ХУНГИЙН ЧУУЛГАН үзүүлж, АДУУГАА ГАЙХУУЛАХ гэж салхилж явах замдаа архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнийг одоогийн ШШЕГ-ын дарга Хурандаа А.Нансаманд ч ил тод мэдэгдэж байв.

Хүний амь нас хөнөөсөн энгийн иргэн шүүхээр орж, олон жилийн ял сонсдог бол ШШЕГ-ын хурандаа нар хэсэг хугацаанд амарч байгаад ажилдаа орж, бүүр цол ахидаг байна. Үүний нэгээхэн жишээ нь Г.Цэргийнхүү хурандаа. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт байхдаа АВЛИГЫН ХЭРЭГТ холбогдож байсан. Сүүлд НШШГГ-ыг удирдаж байхдаа “ажилтнаа нухчихсан” ч шийтгэл хүлээхийн оронд ШАГНАЛУУЛЖ, ШШГЕГ-ын дэд ДАРГА болжээ. Тэрбээр шийтгэл хүлээсэн хугацаандаа ШШГЕГ-ын Цахим харилцаа, мэдээлэл технологийн газрын дарга, дараа нь Захиргааны удирдлагын газрын дарга, одоо ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байна.

Түүгээр зогсохгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард Бүгд найрамдах улсын Балид зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалтад оролцох нэрийдлээр ЗУГААЛЖ яваад иржээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.