МЕГА төслүүдийнхээ учрыг олоогүй хотынхон МИНЖНИЙ ЦУС ОЙРТОЛТЫГ СУДЛАХААР болжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 14 мин

Монгол МЕГӨ ТӨСӨЛ гэсэн шинэ нэршил бий болсон. Энэ нь шууд утгаараа “МЕГА МӨНГӨ УГААЛТ”, “МЕГА ХУЛГАЙ” болсон тул Засгийн газраас сүр дуулиантай зарласан бүх төслүүдийг ХЯНАН ШАЛГАХ АГУУЛГААР бүгдийг нь зогсоогоод байна.  Х.НЯМБААТАР даргатай нийслэлийнхэн Улаанбаатар хотын УТАА, ТҮГЖРЭЛ гэсэн хоёр дайсныг дарж, дархан цолоо мандуулахын МЕГА ТӨСЛҮҮД эхлүүд, мөнгө босгосон ч харамсалтай нь улстөрийн гацаанд орчихов.

Ингээд учраа олохгүй паанигтаж буй тэд арга буюу хийсэн ажилтай үлдэхийн тулд МИНЖНИЙ ЦУС ОЙРТОЛТЫГ СУДЛАХ том ажил эхлүүлжээ. Тендер зарлаад амжсан байна. Нийслэлийн байгаль орчны газраас 2026 оны 04 дүгээр сарын 29-нд “Минжний цус ойртолтыг тодорхойлох, генетик судалгаа хийх” гэсэн агуулгаар 25 сая төгрөгийн тендер зарлажээ. Энэ нь нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан ажил бөгөөд минж нутагшиж буй Булган, Тэс голуудыг харьцуулан судлах аж.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.