Ажилтнаа хүчирхийлсэн гэгддэг ШЕЗ-ийн Б.ЭРДЭНЭТУЛГА дарга 40 тоннын 2 ЧИНГЭЛЭГ худалдан авчээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 12 мин

Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давахын 500 гаруй шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага, сургалт судалгаа, томилгоо, байр сав, тогтолцооны асуудлыг шийдвэрлэх чухал үүрэгтэй байгууллага бол Шүүхийн Ерөнхий зөвлөл. Нийгмийн шударга ёсны хэм хэмжээг тогтоох салбарыг удирддаг энэ байгууллагад хүчирхийлэгч этгээд ажиллаж байгаа нь шударга бус үйлдэл гэж ойлгож болно. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдах албан тушаалтан болох Б.Эрдэнэтулга гэх эрхэм ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл цацагдаад, хохирогч нь хэвлэлд яриа өгсөн байдаг.

Гэтэл дээрх этгээд Б.Эрдэнэтулга нь шүүх байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй зүйлд төсвийн мөнгийг зарцуулж, 40 тоннын багтаамжтай чингэлэг худалдан авчээ. Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай, Шүүхийн тухай хуульд 40 тоннын чингэлэг авч болно гэсэн хуулийн заалт байхгүй байна.

Тодруулбал, 2026 оны 05 дугаар сарын 08-нд “Тунамал Автомотив” ХХК-иас шүүхийн ерөнхий зөвлөл болон ажлын албаны хэрэгцээнд гэсэн утгаар 40 тоннын багтаамжтай чингэлэг 2 ширхэгийг тус бүр нь 9 сая 900 мянган төгрөгийн үнэтэй байхаар тооцож 19 сая 800 мянгаар худалдан авчээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.