П.БОЛДБААТАР захирал аа!! 72 саяар ХИАМ авч байхаар ЭВДЭРСЭН ЗУУХНЫ ЗАСВАРТАА нэмэрлээч ээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 25 мин

Чоно борооноор гэгчээр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол, ХХОАТ-ыг 1% болгох хууль зэрэг олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн сэдвийг хэлэлцэх үед Эрчим хүчний зохицуулах хорооныхон хулгайгаар цахилгаан, дулааны үнийг 5% нэмэх гэнэтийн шийдвэр гаргав. Ингэж нэмсэнээр 236,6 тэрбум төгрөг цуглуулна. Түүгээрээ салбартаа шинэчлэл, засвар үйлчилгээ хийж, өр ширээ нимгэлнэ гэж Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэв.  Харин УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ “Ирэх өвөл тог тасарч, хот хөлдвөл яах вэ. Өнгөрсөн зун зуух нь гэмтсэн  станцын засвар яагаад гүйцэтгэл муу байна вэ” гэсэн асуултад харамсалтай нь бүдрэв.

Байдал хүндэрч дэлбэрч, цоорсон зуухны генератороо засаж чадахгүй байгаа эрчим хүчнийхэн татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн мөнгөөр “ХИАМ, ХИАМАН БҮТЭЭГДЭХҮҮН АВЧ НӨӨЦЛӨХ” гэж байгаа нь харамсалтай.

Тодруулбал, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ерөнхий захирал П.Болбаатар 72 сая 287 мянган төгрөгөөр 400 кг гахайн утсан мах, 500 кг зайдас, 620 кг дээж хиам, 240 кг зочин хиам, 1,100 кг малчин хиам авч “ДЦС-13” ТӨХК-ийн агуулхад авч, нэг жилийн хугацаанд нөөцлөнө гэжээ.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна.  “ДЦС-IV” захирал П.Болдбаатар 60 саяар нойлын цаас, 72 саяар хиам авах мөнгийг нийлүүдээд дэлбэрсэн зуухныхаа генераторын засварт өгөх боломжтой. Гэвч дарга нарт ийм сэтгэлгээ дутаж байгаа нь харамсалтай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буд (64.119.29.46) 2026-06-18 13:42:26
Энэ улсын төсвийн мөнгө татвар төлөгчдын мөнгө биш шүү дээ