МАН дотор МАНДУУЛНА гээд манаргаж яваа залуучууд олон бий. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.МАНДУУЛ гэгч. Хэдийгээр НИТХ-ын сонгуульд ялалт байгуулж Чингэлтэй дүүргийг удирдаж байгаа ч онц хийж гийгүүлсэн зүйлгүй, ажилдаа ч үзэгддэггүй нэгэн болоод удаж буй.
НИТХ-ын хуралдаанд ч үзэгддэггүй гэж ангийнхан нь яриад буй. Тэгвэл ажлаа хийгдэггүй Н.МАНДУУЛЫГ сайн ажилласан гээд 7,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга А/79 тоот захирамж гаргаж өөрт баг болж хамтран ажиллахын тулд Л.Оюун-Эрдэнийн багийн хүн болох Н.Мандуулыг 2026 оны 06 дугаар сард урамшуулсан байна.
Нийслэлийн удирдлага хэнийгээ урамшуулж, хэнийгээ шагнах нь бүрэн эрхийнх нь асуудал. Гэхдээ МАНдуулна гэж НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон ч Чингэлтэй дүүргийг хог шороотой нь хольж, эзэнгүй нохой муур, согтуу хөлчүү хүмүүсийн үүр уурхай болгон МАНАРГАЖ яваа түүнд бус чиг шударгаар ажлаа хийж, нойр хоолгүй зүтгэж байгаа төрийн албан хаагчдыг нь урамшуулсан бол илүү үр дүнтэй, зөв урамшуулал байх байж дээ, эрхэм хотын дарга аа...!!
Холбоотой мэдээ
-
9 цаг 7 мин
-
10 цаг 35 мин
-
11 цаг 32 мин
-
Өчигдөр 19 цаг 04 мин
-
Өчигдөр 18 цаг 58 мин
-
Өчигдөр 18 цаг 53 мин
-
Өчигдөр 18 цаг 49 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Өчигдөр 16 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Өчигдөр 18 цаг 53 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Өчигдөр 11 цаг 11 мин
-
Өчигдөр 16 цаг 04 мин