Тусгай Олимпын өвлийн наадам 2025 оны 3 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын 8 төрлөөр өрсөлдөнө. “Турин-2025” өвлийн наадамд Монголын Тусгай Олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын 6 төрөлд Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин оролцож байна.