Төсвөө чамлаж, байраа голдог ШЕЗ-ийн шинэхэн даргад КОМПЬЮТЕР нь гологдож 525 саяын тендер зарлажээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-03-04

Монголын шүүгчид АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ОРООЦОЛДОЖ, өөрсдийн нэр төрөө шалаар нэг унагасан. Ер нь шүүгчидтэй холбоотой хэрэг нэг хэсэг дуулиан шуугиан болдог ч удалгүй аниргүй болчихдог нь анхаармаар л зүйл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн мэдэгдэлдээ “ШҮҮГЧДЭД НО БИЙ” гэж тодотгож, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг онцолсон удаатай.

Тэгвэл шүүгчдийн ёс зүй, үнэн зөв, шударга шулуун ажиллаж байгаа эсэхийг шалгах эрх бүхий байгууллага нь Шүүхийн Ерөнхий Зөвлөл. Шинэ тутам байгуулагдсан ч байр сав, цалин хангамж, унаа тэрэгээ голдог “ёозгүй” газар. УИХ-аар 2025 оны төсвийг хэлэлцэн батлахад шүүхийн болон шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг танаагүй.

Гэтэл ШЕЗ-ийн шинэхэн дарга “юм үзээгүй” зан гаргаж хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй зөөврийн компьютер 150 ширхэгийг худалдаж авах тендер зарлажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.52.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.