Нийслэлийн Спорт хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрт зохион байгуулж байна. Үүнтэй холбоотой Чингэлтэй дүүрэгт тогтмол дасгал хийх байршлыг хүргэж байна.
Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн болон 1-6 хороод, 8 хороо, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт иргэд дасгал хөдөлгөөн хийж байна.
Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Өглөөний дасгал”-ыг нийслэлийн есөн дүүргийн спорт талбайд зохион байгуулж байгаа юм.
Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, дасгал хөдөлгөөн хамтдаа хийхийг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 46 мин
-
5 цаг 22 мин
-
6 цаг 18 мин
-
6 цаг 32 мин
-
2026-04-03
-
2026-04-03
-
2 цаг 46 мин
-
2026-04-01