Голомт банкнаас
иргэдийг төлбөр тооцоогоо зайнаас хийхийг уриалж, “Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аянаа 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаатайгаар дахин зарлалаа.
“Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор энэхүү аяныг энэ оны 4 дүгээр сард эхлүүлж, сар бүр 5 азтан тодорсон билээ. Энэ удаад ч мөн сар бүр 5 азтан, 3 сарын хугацаанд нийт 15 азтан тус бүр 500,000 төгрөгийн эзэн болох юм.
Сугалаат аянд хэрхэн оролцох вэ?
Хэрэглэгч та Socialpay аппликэйшн ашиглан:
- Дэлгүүр болон үйлчилгээний газруудад худалдан авалт хийсэн;
- Онлайнаар худалдан авалт хийсэн;
- Нэгж дата авсан;
- Хэрэглээний төлбөр төлсөн 1000 төгрөгөөс дээш гүйлгээ тутамд 1ш сугалаатай болно. Жишээ нь, Болд 50,000 төгрөг болон 2,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд нийт 2 ш сугалаатай болох юм.
Сугалааны тохирлыг Голомт банкны Фэйсбүүк хуудас болон Ikon News сайтаар 10 дугаар сарын эхний 7 хоногт шууд дамжуулан энэ сарын 5 азтаныг тодруулна.
Сугалааны эрх шалгахдаа SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийн “Сугалаат аян” хэсгээс өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.
Socialpay аппликэйшнийг Appstore болон Playstore-оос яг одоо татаж авч Хаанаас ч, Хурдан, Хялбар шийдлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.


Холбоотой мэдээ
-
5 цаг 51 мин
-
6 цаг 14 мин
-
6 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Өчигдөр 18 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Өчигдөр 14 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
9 цаг 47 мин