"УБТЗ" ХНН-ийн Замын даргын үзлэг ДАРХАН ЗАНГИЛААД ажиллажээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 33 мин

Замын даргын үзлэгийн комисс Дархан зангилааны салбар нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж, дүнгийн хурлаа хийлээ. Салбар нэгжүүд өвлийн тээвэрт бэлэн байгааг онцлоод, зайлшгүй хийх шаардлагатай зарим ажлын талаар үүрэг даалгавар өглөө.

Энэ үеэр Замын удирдлагууд болон Төмөр замчдын ҮЭХ-ны төлөөлөл хэлсэн үгэндээ, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан шатахууны үнийн өсөлт нь нийгэмлэгийн гол сорилт болоод буйг онцлов. Иймээс зардлаа танаж, хэмнэлтийн горимоор ажиллахын зэрэгцээ төмөр замчдаа дэмжсэн аливаа бодлогын арга хэмжээг тасалдуулахгүй байхад анхаарч байгааг дурдлаа.

Мөн Замын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков анхны өвөлжигчид болон шинээр томилогдсон дунд шатны удирдах албан тушаалтнуудад онцгой анхаарал хандуулахыг захилаа. Хурлын төгсгөлд, Дархан зангилааны салбар нэгжүүд өвлийн тээвэрт бэлэн байгааг онцлоод гэрчилгээ гардуулав. Мөн үр өгөөжтэй ажилласан төмөр замчдыг шагнаж урамшуулсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.